УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Ногоон автобус”-ны нээлттэй сонсголын үеэр ил болсон мэдээллийг цувралаар хүргэж байна.
Энэ удаа “Тэнүүн-Огоо” ХХК-ийн худалдан авсан их багтаамжийн дизель хөдөлгүүртэй ногоон автобуснууд нь техникийн тодорхойлолт заасан шаардлагыг хангасан эсэх тухай мэдээллийг хүргэнэ.
Авто тээврийн үндэсний төвөөс эдгээр автобусанд техникийн хяналтын үзлэг хийхэд 99 нь тэнцээгүй.
Сүүлд шинээр орж ирсэн Yutong үйлдвэрийн автобустай харьцуулж, яндангаас гарч буй утаанд нь хэмжилт хийхэд стандартад нийцэхгүй байна.
Техникийн тодорхойлолтод нийцээгүй зөрчлүүд:
- Урд хойд тэнхлэг хийн нумтай байхаар техникийн тодорхойлолтод заасан ч хуудсан нумтай.
- Гэрлийн чадлын хэмжээ 10000 сd доош
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, тавцан, стандартад нийцсэн бэхэлгээ байхгүй.
- Чиглэлийн хаяг заах цахим самбар дэлгэц байхгүй.
- Камерын хяналтгүй, бэлэн мөнгөний хайрцаггүй.
Үйлдвэрийн нөхцөлд биш угсарсны дараа будсан
Цонхны хийцлэл дутуу
Явах эд анги руу зэврэлтээс сэргийлэх будаг шүршсэн
Бид уншигч та бүхэнд “Ногоон автобус”-ны нээлттэй сонгсолын үеэр ил болсон мэдээллийг цувралаар хүргэлээ.
Өмнөх цувралуудын унших:
Хэргийн тэмдэглэл: Ногоон автобусны тендерийг нууцын заалтад хамруулсан нь
Хэргийн тэмдэглэл: “Ногоон автобус”-ны тендерт “Тэнүүн-Огоо” ХХК шалгарсан нь
Хэргийн тэмдэглэл: Ногоон автобусны евро-5 хөдөлгүүр евро-2 болж солигдсон нь