Арвайхээрийн ТҮГ нүүрсний хэрэглээгээ 70 хувиар бууруулжээ
Арвайхээр сумын Тохижилт, үйлчилгээний газар халаалтын системээ шинэчилж, 1500 кв.метр талбай бүхий байрныхаа нүүрсний хэрэглээг өдөрт 10 шуудайгаас гурав болгож 70 хүртэл хувиар бууруулжээ.
Усан шүүлтүүр бүхий цагаан утаа ялгаруулдаг зуух суурилуулснаар түлшний зарцуулалтаа эрс багасгаж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шийдэл нэвтрүүлсэн байна. Тус газрын дарга Д.Сүх-Өлзий шинэ халаалтын системийн давуу тал нь түлшний хэрэглээг багасгахаас гадна галлагааны үйл ажиллагааг хялбарчилж, илүү зохистой байдлаар халаалтаа удирдах боломж бүрдсэн гэдгийг онцоллоо.
Арвайхээрийн ТҮГ нүүрсний хэрэглээгээ 70 хувиар бууруулжээ.
Халаалтын үйл ажиллагааг ухаалаг удирдлагын системээр зохицуулах болсноор дулааны тохиргоог автоматжуулж, халаалтын горимыг хэрэгцээнд нийцүүлэн удирдахаас гадна галлагаа хариуцсан ажилтны ажлын ачааллыг бууруулах нөхцөл бүрджээ.
Ч.Юмчирдулам