5 Цагийн өмнө.
Арвайхээрт нийтийн 158 орон сууцанд 4300 гаруй өрх амьдардаг
Арвайхээрт нийтийн 158 орон сууцанд 4300 гаруй өрх амьдардаг

Арвайхээрт нийтийн 158 орон сууцанд 4300 гаруй өрх амьдардаг

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг хариуцсан орон нутгийн өмчит компани байгуулахаар болжээ. Тус суманд нийтийн зориулалттай 158 орон сууцанд 4300 гаруй өрх амьдарч байгаа бөгөөд тэдгээрийг дөрвөн СӨХ хариуцан ажиллаж байна. Гэвч СӨХ-дын үйл ажиллагаа харилцан адилгүй, зарим доголдолтой байгаа тул нийтийн аж ахуйн үйлчилгээг нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлага үүсжээ.

Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг “Шинээр баригдаж буй орон сууцны орчны тохижилт, нийтийн эзэмшлийн зам талбайн арчлалт, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд тогтмол хяналт тавих шаардлагатай” гэв.

Шинээр байгуулах орон нутгийн өмчит компани нь орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ болон нийтийн аж ахуйн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, үйлчилгээний чанар, хяналтыг сайжруулахад чиглэх юм байна.

Ч.Юмчирдулам