Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиадын шилдгүүд тодорлоо
МУБИС-ийн Математик, статистикийн сургуулийн декан асан, доктор, профессор Балдоржийн Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиад өнгөрөгч 10 дугаар сарын 31-нд эхэлж ням гарагт өндөрлөжээ. Олимпиадад Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Булган, Өмнөговь, Баянхонгор, Төв аймгийн II-XII сурагчид, бага, дунд ангийн багш нар оролцож математикийн мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөн байна.
Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиадын шилдгүүд тодорлоо
Сурагч болон багшийн 13 ангилалд давхардсан тоогоор 2500 оролцогч өрсөлджээ. Мөн II ангийн 346, VI ангийн 324 сурагч оролцсон нь хамгийн олон оролцогчтой төрөл болжээ. Олимпиадад амжилттай оролцсон сурагчид 25 алт, 45 мөнгө, 63 хүрэл медаль, 83 тусгай байрт шалгарч, нийт 216 шагнал хүртсэн байна.
Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиадын шилдгүүд тодорлоо
Сурагчдынхаа хүртсэн медалийн чанар (алт, мөнгө, хүрэл)-аар таван алт, 12 мөнгө, 10 хүрэл нийт 27 медаль хүртсэн Сант сургууль тэргүүлж, гурван алт, есөн мөнгө, 15 хүрэл нийт 27 медальтай Нэгдүгээр сургууль удаалжээ. Харин Соёмбо сургуулийн сурагчид дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл нийт 11 медаль, 11 дүгээр сургуулийнхан хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл нийт 11 медалийн эзэн болсон байна.
Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиадын шилдгүүд тодорлоо
Олимпиадад орон нутгаас оролцож, медаль хүртсэн болон тусгай байрт шалгарсан оролцогчдын мэдээллийг хүргэе.
Мөнгөн медаль:
Ж.Билгүүнтөгс (Өвөрхангай Тэмүүлэл-Эрдэм сургууль, III анги) – 18 оноо
Х.Болдбаатар (Архангай 1-р сургууль, III-р анги) – 18 оноо
С.Жавхлантөгс (Өвөрхангай Хархорин Гүнзгий сургууль, iX анги) – 9 оноо
Ц.Төгсбилэг (Баянхонгор аймаг, X анги) – 9 оноо
Ц.Дагвацэнд (Булган Рашаант ЕБС, Дунд ангийн багш) – 13 оноо
Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиадын шилдгүүд тодорлоо
Хүрэл медаль:
Б.Гэрэлтуяа (Өвөрхангай Арвайхээр I сургууль, II анги) – 12 оноо
Б.Марал (Дархан, Цайхун сургууль, II анги) – 12 оноо
А.Гантулга (Арвайхээр I сургууль, III анги) – 11.5 оноо
А.Золбоо (Архангай Өлзийт сум, V анги) – 12 оноо
Г.Бадамхатан (Архангай II сургууль, VI анги) – 14 оноо
Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиадын шилдгүүд тодорлоо
Тусгай байр:
П.Гэгээнбилиг (Орхон Хасү сургууль, II анги) – 11 оноо
Х.Эрхэмхүслэн (Архангай Эрдэнэбулган I сургууль, II анги) – 11 оноо
Э.Ирмүүн (Өмнөговь Даланзадгад II сургууль, IV анги) – 6 оноо
Э.Азбаяр (Төв Алтанбулаг ЕБС, IV анги) – 6 оноо
Г.Баян-Очир (Өвөрхангай Тэмүүлэл-Эрдэм сургууль, V анги) – 11 оноо
Ц.Ганди (Архангай Эрдэнэбулган I сургууль, анги) – 9 оноо
Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиадын шилдгүүд тодорлоо
Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиадын шилдгүүд тодорлоо
МУБИС-ийн профессор Б.Сандагдорж нь Монголын математикийн олимпиадын зохион байгуулах хорооны гишүүнээр ажиллаж, олимпиад зохион байгуулах, хүүхэд багачууд, багш нарыг олимпиадад бэлтгэх ажилд манлайлан оролцож байсан юм. Тэрбээр 2007 онд Вьетнам улсад зохиогдсон Олон улсын математикийн 48 дугаар олимпиадад Монголын багийн орлогч даргаар ажиллаж, хоёр мөнгө, нэг хүрэл, 2009 онд ХБНГУ-д зохиогдсон Олон улсын математикийн 50 дугаар олимпиадад мөн багийн орлогч даргаар ажиллаж хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байлаа.
Монголын багийн зарим гишүүн, Олон улсын математикийн 48 дугаар олимпиадын үеэр, Вьетнам 2007 он