УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох “нүүрсний” гэх тодотголтой хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр буюу эхний өдрийн шүүх хуралдааны үеэр 11 шүүгдэгч цагаатгуулах хүсэлт гаргажээ. Мөн шүүх хуралд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын дөрвөн шүүгдэгч хорих ангиас оролцож байгаа аж.
Өнгөрсөн хоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эдгээр шүүгдэгчийн хэнд ямар хэргээр, ямар ял шийтгэл оноосныг манай редакц ”Хэргийн тэмдэглэл” буландаа бичиж байсан. Хэргийн тэмдэглэл: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд ямар хэргээр ял оноов өгүүллийг уншина уу.