04 сарын 05, 2024
Монгол судлалын шинэ эрин олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол судлалын шинэ эрин  олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол судлалын шинэ эрин олон улсын эрдэм шинжилгээний хурал, МУБИС, 2024.04.05

монгол хэл шинжлэлийн, уран зохиол, аман зохиол, соёлын, түүхийн гэсэн гурван салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүллээ.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиас зохион байгуулдаг “Монгол судлалын шинэ эрин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ амжилттай боллоо. 

Энэхүү хурлаар олон улсын монгол судлаач эрдэмтэд монгол хэл, монголын уран зохиол, монголын түүх, соёл судлалын өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдсан асуудал зэргийг хэлэлцэж, монгол судлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьдог.

Энэ удаагийн хуралд Монгол, Орос, Хятад, Унгар, Америк, Канад улсын 80 гаруй эрдэмтэн судлаач оролцлоо. Зарим судлаачийн эрдэм шинжилгээний бүтээлийг ханын /постер/ илтгэл хэлбэрээр танилцуулсан юм.  

Эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн хичээлийн нэг болон дөрөвдүгээр байранд болж судлаачидмонгол хэл шинжлэлийн, уран зохиол, аман зохиол, соёлын, түүхийн гэсэн гурван салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүллээ.

6c78c2a8-496c-4731-8ef3-80861f14ed54 “Монгол судлалын шинэ эрин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын оролцогчид, МУБИС, 2024.04.05

55290960-90b2-4b38-930d-9c26e1d93526 “Монгол судлалын шинэ эрин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Ардын багш Ц.Өнөрбаян илтгэл хэлэлцүүлэв, МУБИС, 2024.04.05