“Монгол судлалын шинэ эрин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 5-нд болно.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиас зохион байгуулдаг “Монгол судлалын шинэ эрин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 5-нд болно.
Энэхүү хурлаар олон улсын монгол судлаач эрдэмтэд монгол хэл, монголын уран зохиол, монголын түүх, соёл судлалын өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдсан асуудал зэргийг хэлэлцэж, монгол судлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьдог.
Эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 312 тоот танхимд 09:00 цагт эхэлж, салбар хуралдаанууд тус байрны 205, 300, 305 тоот танхим болон хичээлийн дөрөвдүгээр байрны 304 тоотод үргэлжилнэ. Танхимд 30 гаруй илтгэлийг сонсох боломжтой. Зарим судлаачийн илтгэл постер хэлбэрээр хэлэлцэгдэнэ гэж зохион байгуулагчид мэдэгдэв.