Бороо, нойтон цас орно
Бороо, нойтон цас орно

Ирэх 10 хоног /2026.04.06-04.16/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.04.06-04.16/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

 Анхааруулга: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Хур тунадас: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: 09,12-нд говь, тал, хээрийн нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: 8-нд ихэнх нутгаар, 11, 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 хэм, өдөртөө +1...+6 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 хэм, өдөртөө +19...+24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 хэм, өдөртөө +13...+18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчимд

Хур тунадас: 07-08-нд шилжих шөнө хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -3...+2 хэм, өдөртөө +8...+13 хэм дулаан байна.