Агаарын бохирдол хамгийн ихтэй хотын хэсэг яг одоогийн байдлаар /2024.01.27 10:07 цаг/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуу орчим гэж agaаr.mn сайтын агаарын чанарын үзүүлэлтэд зааж байна.
Агаарын чанарын үнэлгээ “401-500” гэх хэмжээг зааж буй бөгөөд энэ нь “Маш их бохирдолтой” гэсэн тодорхойлолт юм. Агаарын чанарын үнэлгээ 104-500 буюу “Маш их бохирдолтой” гэж заах үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Энэ үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Мөн цэвэр агаарт салхинд гарах нь эрүүл мэндэд тустай. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, гадуур гарах тохиолдолд амны хаалт зүүхийг мөн зөвлөжээ.