01 сарын 18, 2024
МҮОНРТ, Хайлааст, I хороолол орчмын агаар хамгийн их бохирдолтой байна
МҮОНРТ, Хайлааст, I хороолол орчмын агаар хамгийн их бохирдолтой байна
Агаар бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх,

Агаарын бохирдол хамгийн ихтэй хотын хэсэг яг одоогийн байдлаар /2024.01.18 11:08 цаг/ Нэгдүгээр хороолол, Хайлааст, МҮОНРТ гэж agaаr.mn сайтын агаарын чанарын үзүүлэлтэд зааж байна.

Эдгээр газар агаарын чанарын үнэлгээ “320-332” гэх хэмжээг зааж буй бөгөөд энэ нь “Их бохирдолтой” гэсэн тодорхойлолт юм. Агаарын чанарын үнэлгээ 301-400 буюу “Их бохирдолтой” гэж заах үед удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно гэдгийг мэргэжилтнүүд тодорхойлжээ.

Агаар бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэйг мөн зөвлөжээ.