Гэрэл зургийн эх сурвалж: al24news
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” уриан дор Азербайжан Улсын Баку хотноо үргэлжилж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байгаа билээ.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стиэлл бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулах санхүүжилтийн шинэ зорилгыг тодорхойлох, улс орнууд зөвшилцөх, хүлээн зөвшөөрөх ёстой” гэдгийг онцолжээ.
Мөн энэ удаа өмнөх СОР28 бага хурлаар гаргасан улс орнууд 2025 он гэхэд Үндэсний дасан зохицох төлөвлөгөө боловсруулах, 2030 он гэхэд хэрэгжилтдээ ахиц дэвшил гаргах уриалгыг хэлэлцэх юм байна. Ингэхдээ үндэсний дасан зохицох төлөвлөгөөг хэрхэн бэлтгэх, хэрэгжүүлэх талаарх удирдамжаар хангах аж.
Эх сурвалж: unfccc.int, al24news