Монгол Улс шашны эрх чөлөөгөө хамгаалахын тулд өөрийн Богдын үйл хэргийг дэлгэрүүлэх ёстой
Монгол Улс шашны эрх чөлөөгөө хамгаалахын тулд өөрийн Богдын үйл хэргийг дэлгэрүүлэх ёстой

China attacking Buddhism illustration by Linas Garsys / The Washington Times

Вашигтон таймс /The Washington Times/ сонины энэ сарын 19 /2026.11.19/-ний дугаарт “Коммунист хятад дараагийн Далай ламыг сонгох учиргүй” гарчигтай, хурц өгүүлэмжтэй нийтлэл гарчээ. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний маргааш нийтлэгдсэн нь ч анхаарал татахуйц байгаа юм. Тухайн нийтлэлд өнөөгийн монголчуудын бүхий л түвшиндээ анхаарууштай, бурхны шашны ирээдүйд онцгой ач холбогдолтой нэгэн санааг хөндсөнийг хэсэгчлэн орчуулж хүргэж байна.  

Нийтлэлд “...Монгол Улсын төр засаг Аравдугаар Богд Жавзандамба хутагтын аюулгүй байдал, шашны боловсрол, үйл хэргийн бие даасан байдлыг хангах, аливаа гаднын улс төрийн нөлөөлөл, дарамтаас ангид байлгах чиглэлээр бодитой, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах ёстой. Аравдугаар Богдыг ийнхүү хамгаалах нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний өв соёл, оюун санааны дархлаатай салшгүй холбоотой бөгөөд улс төрийн цаг зуурын ашиг сонирхлоос ангид, төрийн хүлээх үндэсний хэмжээний үүрэг хариуцлага байх учиртай. Геополитикийн нөхцөл байдлаас үл шалтгаалан монголын төр засаг өнөөдрөөс бодитой арга хэмжээ авах шаардлагатай” хэмээн онцлон дурдсан байгаа юм.

Өнөөгийн монголын дотоод болон гадаад дахь нөхцөл байдлыг харж, дүгнэсэн гаднын нийтлэлч санаагаа ийн илэрхийлсэн байна. Ер нь монголын бурхны шашны түүхэнд Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулж ирсэн нь тухайн цагаас энэ хүртэлх улс орны тусгаар тогтнол, соёл уламжлал, хүн ардын оюун санааны хөгжил, бие даасан байдалд онцгой хувь нэмрийг оруулж байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд төр болон шашны үйл ажиллагаа ангид байх бөгөөд харилцан хүндэтгэх зарчмыг баримтлах тухай тодорхой тусгаж өгөхийн сацуу шашны эрх чөлөөг бататгасан.

Ийм учраас Монгол Улс түүхийн сургамж, өнөөгийн хууль ёст зарчим, алс ирээдүйгээ харсан ухаалаг, бие даасан, тогтвортой нүүдлийг хийх ёстойг олон улсын хэвлэлүүд, судлаачид онцолсоор байгаа юм.

Эх сурвалж: washingtontimes.com