11 дүгээр сарын 11-ний 11 баримт
11 дүгээр сарын 11-ний 11 баримт

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 11. Энэ өдөртэй холбоотой 11 баримтыг хүргэж байна. 

  1. Арваннэгдүгээр сарын 11 нь Григорийн тооллын жилийн 315 дахь (өндөр жил бол 316 дахь) өдөр бөгөөд он дуусахад 50 хоног үлдлээ. 

2. 1918 оны 11 дүгээр сарын 11-нд Дэлхийн нэгдүгээр дайн дууссан.

3. Энэ өдрийг Шинэ Зеланд, Франц, Бельги зэрэг зарим улс оронд Энх тайвны өдөр хэмээн тэмдэглэж, дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг.

4. АНУ-д 11 дүгээр сарын 11-ий өдрийг ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэдэг.

5. Канад улсад 11 дүгээр сарын 11-ийг цэргийн алба хааж байсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр хэмээн тэмдэглэдэг.

6. 1975 оны 11 дүгээр сарын 11-д Ангол улс Португалийн колончлолоос гарч тусгаар тогтнолоо зарлаж байжээ.

7. Оросын алдарт зохиолч Феодор Достоевский, америкийн генерал Жорж Паттон, алдарт жүжигчин Леонардо Ди Каприо, Дэми Мооре зэрэг улс төр, урлаг соёлын алдартан болон түүхэнд нөлөө бүхий хүмүүс энэ өдөр төрсөн байдаг.

8. Англид жил бүр энэ өдрийг үндэсний металл хөгжмийн өдөр болгон тэмдэглэдэг.

9. Япон улсад жил бүрийн 11 дүгээр сарын 11 бол үндэсний уламжлалт цаас нугалах урлаг буюу “Оригами”-н өдөр байдаг.

10. Хятад улсад 11 дүгээр сарын 11-ийг ганц бие хүмүүсийн өдөр буюу ганц бие байгаадаа сэтгэл хангалуун байж, өөрийгөө баярлуулах ёстой гэдэг сэдэлтэйгээр анх Нанжины их сургуулийн оюутнуудаас гарсан энэ уламжлал дэлхий даяар хамгийн ашигтай онлайн худалдааны баяр болж хувирчээ.

11. 1965 оны энэ өдөр Их Британийн колонид байсан Родези муж тусгаар тогтнолоо зарласан. Тухайн үеэс өнөөгийн Зимбабе улс болж НҮБ, Их Британид хүлээн зөвшөөрөгдөж тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд 15 жил зарцуулжээ.

Эх сурвалж: nationaltoday, britannica, timeanddate