11 сарын 06, 2024
Цахим гэмт хэрэгт өртсөн бол “102”, “51-265666” тусгай дугаарт залгана уу
Цахим гэмт хэрэгт өртсөн бол “102”, “51-265666” тусгай дугаарт залгана уу

Цахим гэмт хэргийн хохирогч болсон бол “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” фэйсбүүк хуудаст яаралтай мэдэгдэнэ үү.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр сүүлийн дөрвөн сарын хугацаанд цахим залилан буюу телеграм ашиглаж үйлдсэн 619 гэмт хэргийн улмаас иргэдэд 10,3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирчээ.

Гэмт этгээдүүд нь энэ төрлийн гэмт хэргийг утасны дугаараа бүртгүүлэн ашигладаг телеграм аппликейшнаар дамжуулан үйлдэж байгаа бөгөөд “ямар нэгэн даалгавар биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлэх боломжтой” гэж иргэдийг төөрөгдүүлдэг байна.

Иймд залилангаас сэрэмжлэхийн тулд шаардлагагүй тохиолдолд телеграм аппликейшн татахгүй байх, устгах, ашигладаг тохиолдолд хамгаалалтын тохиргоо хийх, интернэт банкаа бусдад ашиглуулахгүй байх, элдэв төрлийн телеграм группт элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хэрэв цахим гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, эсвэл “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” фэйсбүүк хуудаст яаралтай мэдэгдэх шаардлагатай. Учир нь Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь долоо хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага, мэдээллийг хүлээн авч ажилладаг байна.