11 дүгээр сарын 7-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн буюу 11 дүгээр сарын 7-11-ний өдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
11 дүгээр сарын 6-7-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
Хур тунадас:
11 дүгээр сарын 7-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 8-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 хэм, өдөртөө -7...-12 хэм,
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -2...-7 хэм,