11 сарын 04, 2024
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийнэ

Гэрэл зургийн эх сурвалж: mongolianembassy.us

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор өнөөдөр тус улсыг зорьжээ.

Түүнийг УИХ, Засгийн газрын зарим гишүүн дагалдаж буй аж. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна гэж ЗГ-ын ХМОНХА-аас мэдээлжээ.