Монгол залуус японд хулгайн хэрэгт холбогджээ
Монгол залуус японд хулгайн хэрэгт холбогджээ

Гэрэл зургийг fnn.jp видео мэдээнээс авч ашиглав.

Монгол Улсын гурван иргэн Токио хотод болсон үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр есөн сая орчим иений үнэ бүхий долоон ширхэг зүүлт хулгайлсан хэргээр энэ сарын 18-ны өдөр баривчлагджээ.

Монгол Улсын гурван иргэн Токио хотод болсон үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр есөн сая орчим иений үнэ бүхий долоон ширхэг зүүлт хулгайлсан хэргээр энэ сарын 18-ны өдөр баривчлагджээ.

Иргэн Э, Н нар уг хэргийг үйлдсэн бөгөөд нийт 8,96 сая иенээр үнэлэгдэх үнэт эдлэл байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Мөн иргэн Э-г тухайн хоёр этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран ажилласан гэх шалтгаанаар буруутгаж буй аж.

Токио хотын “Big site”-д болдог эл уламжлалт үзэсгэлэнгийн үеэр гадаад улсын иргэд хулгайлах гэмт хэрэг үйлддэг тул хотын цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн ажиллаж байжээ.

Мөн БНХАУ-ын иргэн Лу овогтыг 400 сая иений бөгж хулгайлсан хэргээр сэжиглэж байгаа тухай эл мэдээнд мэдээлсэн байна.

Эх сурвалж: fnn.jp, yahoo.co.jp