Гэрэл зургийн эх сурвалж: UN вэб сайт
Олон улсын ахмадын өдөр тохиож байна. НҮБ-аас 1990 онд жил бүрийн 10 дугаар сарын 1-ийг “Олон улсын ахмадын өдөр” хэмээн зарласан бөгөөд Монгол Улс 1992 оноос албан ёсоор тэмдэглэж иржээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсын нийт ахмадын 40,3 хувь нь эрэгтэй бол 59,7 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай хүн энх тунх аж төрж байгаа аж.
Эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад алдар гавьяа, хөдөлмөр бүтээлээ зориулсан нийт ахмадууддаа “Олон улсын ахмадын өдөр”-ийн мэнд хүргэе.