09 сарын 21, 2024
Нийтийн тээврийн хоёр чиглэлийг түр өөрчилнө
Нийтийн тээврийн хоёр чиглэлийг түр өөрчилнө

Зам засварын ажил хийж буйтай холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд түр өөрчлөлт оруулна.

Зам засварын ажил хийж буйтай холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн хоёр, гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Хонхны гудамж”-ийн авто замыг өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 24-ний өглөөний 06:00 цагийн хооронд хааж зам засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөжээ. 

Уг замыг түр хаах учраас нийтийн тээврийн 

Ч:29Б "Зүүн 4 зам-Сансар-Вокзал"

Ч:74 "Цагаан даваа-Гандан-Вокзал" чиглэлийн маршрутад өөрчлөлт оруулах юм байна.