09 сарын 21, 2024
Цахилгаан дугуй, сурроныг хөдөлгөөнд оролцуулахгүй
Цахилгаан дугуй, сурроныг хөдөлгөөнд оролцуулахгүй

“Автомашингүй өдөр-2024" үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулдаг “Автомашингүй өдөр-2024" өнөөдөр болж байна. Эл үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Автомашингүй өдрөөр 07.00-18.00 цагийн хооронд зарим гудамж, авто замыг хаах бөгөөд зах, худалдааны төвүүд амарна.

Өнөөдөр түр хааж автомашины хөдөлгөөн хязгаарлах гудамж, замууд

Д.Сүхбаатарын гудамж,

Их сургуулийн гудамж,

Сөүлийн гудамж,

Партизаны гудамж,

Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,

Төмөрчний гудамж,

Гэсэр сүмийн уулзвар,

Самбуугийн гудамж,

Анкарагийн гудамж,

Бага тойруу,

Бээжингийн гудамж,

Токиогийн гудамж,

Залуучуудын гудамж,

Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,

Чагдаржавын гудамж,

Элчингийн гудамж,

Олимпийн гудамж,

Гэндэнгийн гудамж,

Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар

Эдгээр зам, гудамжид цахилгаан мотоцикль, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийн хөдөлгөөнийг мөн хязгаарлаж байна.