09 сарын 17, 2024
"Outlaw" хамтлагийнхан ослын эрсдэлтэй 20 уулзварт гарцын тэмдэг, тэмдэглэгээ хийнэ
"Outlaw" хамтлагийнхан ослын эрсдэлтэй 20 уулзварт гарцын тэмдэг, тэмдэглэгээ хийнэ

"Outlaw" хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан энэ сарын 20-нд "Зүрхэн тэнгэрийн наран" тоглолт хийнэ.

"Outlaw" хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан "Зүрхэн тэнгэрийн наран" тоглолт энэ сарын 20-ны өдөр “Hit Park” хийнэ. Өнөөдөр тус тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ “Урын сан дахь 150 гаруй бүтээлээсээ сонгосон 35 дууг үзэгч фенүүддээ зориулахаар бэлдсэн бөгөөд 10 дууг нь амьд хөгжимтэй дуулна. Манай тоглолтыг хүндэтгэн 20 уран бүтээлч ирж оролцоно” гэж ярьсан.

Тэрчлэн тус хамтлагийнхан "20Х20" аяныг зохион байгуулж, хүүхэд багачуудыг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготой "Respect ticket"-г борлуулж орлогын тодорхой хувийг нийслэлд зам тээврийн осол олноор гарч буй 20 уулзварт гарцын тэмдэг тэмдэглэгээ, анхааруулах самбар хийнэ гэж мэдээллээ. 20 жилийн ойгоо тэмдэглэж буй "Outlaw" хамтлагийн уран бүтээлчид хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд ийнхүү хувь нэмрээ оруулах юм байна.