Монголын орос хэлний багш мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг ОХУ-ын Уралын холбооны их сургуулиас өнгөрөгч зун зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ. Тэгвэл энэ оны наймдугаар сард мөн орос хэлний богино хугацааны сургалтыг багш, сурагчдад зориулан явуулах бөгөөд 20 багш, 20 сурагчийг тус сургуульд урьж зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сургалтад оролцогчдын замын зардлаас бусдыг зохион байгуулагч талаас хариуцах бөгөөд сургалтаас гадна соёлын хөтөлбөр, Екатеринбург хотын дурсгалт газруудтай танилцах аялал зэрэг үйл ажиллагаа төлөвлөгөөнд багтжээ.