Баянхонгор аймгийн Баянлиг суманд газар хөдөлжээ.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Овоот шар” гэдэг газарт өчигдөр /2024.09.15/ өдрийн 13:35:28 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 13:41 цагт мэдээлсэн байна.
Онцгой байдлын газрын мэдээлэлд дурдсанаар тус сумын Баян-Араг багийн Засаг дарга тэнгэр хүчтэй дуугарч, газар чичирхийлсэн гэсэн гэсэн бол “Овоот шар” орчимд нутагладаг малчин Ч, Ц нар гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан гэжээ. Газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй аж.