“Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлэгт оролцогч шар багийнхан хэлэлцүүлгийн үеэр
НҮБ-аас зохион байгуулах “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт” энэ сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотод болох товтой билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэгэн сонирхолтой үйл ажиллагаа болсон нь Эдийн засгийн хөгжлийн яам болон Монгол Улс дахь НҮБ хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлэг байв. Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын тэргүүнүүд оролцож дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн асуудал, хамтын ажиллагааг хэлэлцэх учир Монгол Улсын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд эл хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
“Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт нийт оролцогчид буюу сурагч, оюутан, залуус, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл шар, цэнхэр, ногоон өнгөөр ялгасан багт хуваагдаж тогтвортой хөгжил, түүний зорилтуудад хүрэхийн тулд манай улсын одоо хийж буй болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар хэлэлцсэн. Багууд тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх, тэдгээрт хүрэхийн тулд хийвэл зохистой, бодит ажил хэрэг болохуйц, шийдвэр гаргах түвшинд сайн сонсож цаашид хэрэгжүүлэх шаардлагатай олон саналыг хэлж байсан юм.
Үүнээс багцлан тэмдэглэсэн дараах 10 эшлэлийг хүргэж байна. Учир нь тогтвортой хөгжлийн хэмээн тодорхойлсон 17 зорилгыг энгийнээр ойлгох юм бол дэлхийн улс орнууд хамтдаа эрх тэгш, эв найрамдалтайгаар энх тайван орших, эх дэлхийдээ зохистой амьдрахын тухай юм. Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд өнөөдөр дэлхийн улс орнуудын хүн нэг бүрийн ойлголт, оролцоо чухал билээ.
2. Гаднын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх. Хууль эрх зүйн болон бусад бодлогын түвшинд анхаарах шаардлага бий болсон.
4. Шинжлэх ухааны салбарт ажиллах нөхцөл, хүний нөөц болон тоног төхөөрөмжийг шинэчилж, сайжруулах шаардлага үүссэн. Шинжлэх ухааны мэдээллийн нэгдсэн төв бий болгож тус салбарын байгууллагуудын үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай.
5. Төрийн зүгээс томоохон төслүүдийг дэмжих хэрэгтэй. Судалгааны ажил төсөвтэйгөө хамт явах боломжийг бүрдүүлж судлаачдын оюуны бүтээлийг бодитойгоор хэрэгжүүлэх арга механизмыг бий болгомоор байна.
“Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлэгт оролцогчид
6. Хүүхэд нас /сургуулийн өмнөх боловсрол/-аас нь эхлэн эрүүл мэнд, санхүүгийн боловсрол олгодог болмоор байна. Мөн Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудал болоод буй хүүхэд бүр чанартай боловсрол олж авах боломжийг яаралтай бий болгох хэрэгтэй байна.
7. Эрүүл, боловсролтой, ур чадвартай, хүсэл эрмэлзэлтэй монгол хүнийг бэлтгэхэд анхаарал хандуулах цаг болсон.
8. Ногоон хөгжлийн салбарт татвар, санхүү, зээлийн дэмжлэг үзүүлэх. Ингэхдээ төрөөс үзүүлж буй санхүүжилтийн дэмжлэгийг дахин боловсруулж, үр ашигтай байдлыг сайжруулан, зах зээлийн зарчимтай уялдуулах нь зүйтэй.
9. Тогтвортой хөгжлийн төлөө санхүүжилт зөвхөн “ногоон зээл”-ээр хязгаарлагдаж буй ойлголтыг залруулан олон нийтэд танилцуулах, дэлгэрэнгүй, ойлгомжтой мэдээллээр хангавал зохистой.
10. Тогтвортой хөгжлийн зорилтын талаар олон нийтэд нэгдсэн ойлголт, сурталчилгаа хүргэх. Энэ тухай хүүхэд, залууст ойлголт, мэдлэг түгээж тэдний оролцоог нэмэгдүүлэх нь үр дүнтэй алхам юм.
Эл хэлэлцүүлэгт ярилцсан сэдэв, санаа, үр дүнгээс гарсан нэгдсэн санал зөвлөмжийг Монгол Улс хэд хоногийн дараа НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д танилцуулна гэсэн үг. Дэлхий нийтээрээ “Тогтвортой хөгжлийн зорилт -2030” хөтөлбөрийг дүгнэхэд 5,3-хан жил үлдээд байна.