9 Цагийн өмнө.
COP17-ын бэлтгэлийн хүрээнд Дэлхийн банкны баг манай улсад ажиллана
COP17-ын бэлтгэлийн хүрээнд Дэлхийн банкны баг манай улсад ажиллана

COP17-ын бэлтгэлийн хүрээнд Дэлхийн банкны баг манай улсад ажиллана.

НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан буюу СОР17 хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хурлын бэлтгэл хангах хүрээнд Дэлхийн банкны мэргэжлийн баг манай улсад ажиллахаар болжээ. Энэ тухай БОУАӨ-ийн сайд бөгөөд COP17-ын Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, COP17-ын Ажлын албаны дарга Д.Батмөнх нар Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан дарга Валериа хийсэн уулзалтын хүрээнд ярьсан байна.  

Уулзалтын үеэр Дэлхийн банкны төлөөллүүд Монгол Улсад Талуудын бага хурлыг зохион байгуулах болсонд амжилт хүсээд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар хамгийн чухал үүрэгтэй тус хурлын бэлтгэлд боломжит бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Улмаар 2025 оны 10 дугаар сардаа багтаан төлөөлөгч нараа Монгол Улсад ажиллуулахаар төлөвлөснөө онцлоод хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах асуудлуудыг нарийвчлан тодорхойлж байгаа ажээ. Ингэхдээ, бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт болон чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлээр нэгтгэн багцалсан дэмжлэг үзүүлэх боломжтой тул хоёр талаас албаны төлөөлөгчдийг шуурхай хамтран ажиллуулахыг санал болгосон байна.

СОР17 хурал нь Монгол Улсад цөлжилт, газрын доройтлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад манлайлан оролцох, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам болох юм.