Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уур бухимдлаа тэвчих, бусдад хүндэтгэлтэй хандаж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Архидан согтуурсан үедээ бусадтай маргаан үүсгэж, улмаар хутгалж гэмтээгээд хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид олж барьжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэг өнгөрсөн лхагва гараг буюу энэ сарын 11-нд гарсан бөгөөд 42 настай, эрэгтэй М гэгч нь согтуурсан үедээ 35 настай М-той маргалдаж улмаар хутгалж, хэргийн газраас зугтаасныг эрэн сурвалжилж, илрүүлжээ.
Иймд иргэдийг архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уур бухимдлаа тэвчих, бусдад хүндэтгэлтэй хандаж аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.