"Big Show"-ны зохион байгуулагч, уран бүтээлчид өнөөдөр /2024.09.13/ мэдээлэл хийлээ.
"Мөнхийн реп", "NoName", "Flash", "4 зүг", "Татар" хамтлагийн хамтарсан "Big Show"-ны зохион байгуулагч, уран бүтээлчид өнөөдөр /2024.09.13/ мэдээлэл хийлээ. Энэхүү шоу тоглолт нь есдүгээр сарын 20-ны өдөр бөгөөд “Outlaw” хамтлагийн 20 жилийнхээ ойд зориулан хийх гэж буй "Зүрхэн тэнгэрийн наран" тоглолттой давхцаж байгаа юм. Энэ нь тэдгээр хамтлагийн үзэгч, сонсогчдын дунд эргэлзээ төрүүлж нийгмийн сүлжээнд тодорхой сэдэв болж хэлэлцэгдээд байсан билээ.
Өнөөдрийн мэдээллээр “Big show” тоглолтын продюсер өөрсдийнх нь зохион байгуулж буй тоглолтыг нэг жилийн өмнө товлогдсон байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанд тоглолт зохион байгуулах өдрийн түрээсээ өгсөн. Ямар нэгэн байдлаар нөгөө тоглолттой өдрийг давхцуулаагүй гэдэг мэдээллийг өгсөн юм.
Харин “Flash” хамтлагийн дуучин Э.Нандин-Эрдэнэ “Манай хамтлаг “Вig Show” тоглолтоор сонсогч фенүүдтэйгээ уулзах буйдаа баяртай байгаа. “Outlaw” хамтлагийн тоглолттой нэг өдөр болох гэж байгааг олон хүн асууж байна. Тэдний тоглолтын тов гараагүй байхад бид энэ шоу тоглолтын урилгыг авч, оролцохоо илэрхийлсэн байсан” гэж ярилаа. Мөн БНСУ-д байгаа монголчууддаа зориулан тоглохоор маргааш тус улсыг зорих гэнэ.