Санал асуулгад https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey линкээр дамжин нэвтэрч оролцох боломжтой.
Төлөвлөгөөт зам засварын ажлууд нийслэлд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногийн лхагва гаргаас энэхүү ажлыг үргэлжлүүлэх эсвэл зогсоох тухай санал асуулгыг иргэдээс авч эхэлсэн.
Ийнхүү нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар эхэлсэн "Шинээр хийгдэх зам засварын ажлуудыг ирэх жил хүртэл хойшлуулж, төсөв хөрөнгийг нь хуулийн байгууллагаар шалгуулъя” сэдэвт санал асуулгад оролцогчийн олонх нь зам засварын ажлыг зогсоох шаардлагагүй гэж үзэж буй аж.
Санал асуулгад https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey линкээр дамжин нэвтэрч оролцох боломжтой.