Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажиллах үеэрээ тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч Шандун мужийн удирдлагуудтай уулзлаа. Мужийн удирдлагууд, бизнес эрхлэгчдэд Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцуулсан байна. Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд:
- Иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотууд руу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх.
- Зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах
- Баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.