АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн ням гарагт дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас 100,000 акр талбай шатжээ. Өчигдөр буюу лхагва гарагт ой, хээрийн түймрийн хоёр голомтыг цурманд оруулсан талаар Калифорни мужийн ой, хээрийн түймэртэй тэмцэх албанаас мэдээлсэн байна. Үндэсний гвард, хүчний байгууллагын нийт 6000 алба хаагч, 51 гал унтраах нисдэг тэрэг, далавчтай есөн онгоц, Үндэсний гвардын хоёр С-130 онгоц 520 галын машин, 75 бульдозер, 141 усны цистерн ашиглан ажиллаж байгаа аж.
Түймрийн хэрэгт АНУ-ын Норког хотын иргэн 34 настай Жастин Уэйн Халстенберг буруутгажээ. Түүнийг Лос-Анжелесийн зүүн хэсэгт орших Сан Бернардино үндэсний ойн бэлд гал алдсан гэж тогтоосон бөгөөд Төв цагдан хорих төвд саатуулж, 80 мянган ам.долларын торгууль оногдуулсан байна.
Эх сурвалж: ОБЕГ