Түүх бүтээсэн тамирчин Э.Содномпэлжээгийн тухай 11 баримт
Түүх бүтээсэн тамирчин Э.Содномпэлжээгийн тухай 11 баримт

Паралимпын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээгийн тухай 11 баримтыг хүргэж байна.

sodnompeljee “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар мөнгөн медаль хүртсэн.

mongolian-powerlifting_tokyo“Токио-2020” зуны 16 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд 245 кг-ыг өргөж алтан медаль хүртсэн. Ингэхдээ паралимпын дээд амжилт тогтоожээ.

rio_2016“Рио-2016” зуны 15 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрлийн 88 кг-ын жинд 210 кг-ыг хүрэл медаль хүртсэн.

rio_2016-jpg_so Паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд Монгол Улсаас оролцсон анхны тамирчин.

rio-de-janeiro-brazil-13th-sep-2016-sodnompiljee-enkhbayar-mgl-powerlifting-gwg2f62016 онд анхны паралимпын наадамдаа оролцож хүрэл медаль хүртсэн. Энэ нь монголын тамирчдын паралимпоос авсан гурав, пауэрлифтингийн төрлийн анхны медаль болсон.

name_so2018 онд Финланд улсад хотод болсон Олон улсын  пара пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож аваргалсан.

so_tokyo2018 онд Дэлхийн аварга болохдоо 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг 242,5 кг болгож шинэчлэн тогтоосон.

mongol_huvtsastai 2022 онд Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д 107 кг-ын жинд 247 кг-ыг өргөн түрүүлсэн.

screenshot_2024-09-10_230730 2023 онд түүний дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн рекордыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэж байв.

Э.Содномпэлжээ, М.Уранцэцэг нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.

sodnompeljee_hubЦэргийн хүмүүсийн гэр бүлд төрж, хүмүүжсэн тэрбээр Дотоод хэргийн их сургуулийн "Соёмбо" спорт хорооны ахлах дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд дэд хурандаа цолтой.

Гэрэл зургуудын эх сурвалж:

Thomas Peter/REUTERS, Kiichiro Sato/AP, Fernando Frazão/Agência Brasil Fotografias, paralympic.org