01 сарын 20, 2024
Төрийн албан хэргийг ирэх оноос хос хэлээр хөтөлнө
Төрийн албан хэргийг ирэх оноос хос хэлээр хөтөлнө

Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулна. Иймээс төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн гарын авлага, Монгол бичгийн заах аргын зөвлөмж, Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал гэсэн 3 багц бүтээл гаргаад байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.