9 дүүргийн 20 байршилд сагсан бөмбөгийн талбай барих бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн 188 байршилд 4,860 гарааш буулгахаас өнөөдрийн байдлаар 76 байршилд 1,224 гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ. Гарааш буулгасан талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барих бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа аж.
Тухайлбал БЗД-ийн 35 дугаар хороонд 2,190 өрхийн 6,473 хүн амьдардаг. Тус хороонд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай байдаггүй. Иймээс бүрэн камержуулалтын системтэй, бие бялдар хөгжүүлэх хэрэгсэл бүхий олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулжээ.
Мөн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn