Улсын хэмжээнд 2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргах явц 35 хувьтай үргэлжилж байна
Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд Авлигатай тэмцэх газраас нэгдсэн байдлаар зохион байгуулдаг. Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим систем нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23.59 цагт хаагдах тул мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь энэ хугацаанаас өмнө уг системд 2023 оны ХАСХОМ-ээ мэдүүлж, холбогдох байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд баталгааны маягтыг хүргүүлэх ёстой юм байна.