08 сарын 09, 2024
Өнөө маргааш үргэлжилсэн усархаг бороо орно
Өнөө маргааш үргэлжилсэн усархаг бороо орно

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, үргэлжилсэн усархаг бороо орно.

454638576_1086649423461286_726312852595592305_n 

Иймд доорх голуудын ай саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өчигдрийн байдлаар Сэлэнгэ мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.

Орхон/Сүхбаатар/, Хараа /Дархан/, Туул / Улаанбаатар-Алтанбулаг / Онон, Эг, Улз /Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт-Чойбалсан/ мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Харин Орхон /Орхонтуул/, Хэрлэн / Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх /Ялалт баг/ Туул /Лүн/, Хурх, Барх, Онон, Балж зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-200 см даван хүчтэй үерлэж байна.

Эх сурвалж: Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн