1989 оны нэгдүгээр сард Агьтын хил орчимд живсэн Зил-130
Онцгой байдлын албан хаагчид 1989 оны 1-р сард мөсөн замаар бөс, бараа материал тээвэрлэж яваад Агьтын хил орчимд живсэн Зил-130 загварын “ЗА 70-10” улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж татан гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил орчимд үргэлжилж байна.
"ЗИЛ-130" автомашиныг татан гаргасан үйл явц.
Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар