07 сарын 28, 2024
Б.Баасанхүү олимпын мөнгөн медальтан боллоо
Б.Баасанхүү олимпын мөнгөн медальтан боллоо

Парис-2024 олимпын наадмын мөнгөн медальт жүдоч Б.Баасанхүү

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам Парис-2024 олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд эх орноо төлөөлөн хүч үзсэн дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр олимпын аваргын төлөөх барилдааныг Япон улсын тамирчин Цунадо Нацумитай хийсэн юм.

Жүдоч Б.Баасанхүү энэ онд өөрийн жиндээ Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж улмаар Ази тивийн аварга, Их дуулгын тэмцээнүүдээс алтан медаль хүртсэн билээ. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт дүүрэн оролцож алтан медалийн тавцанд зогсож байсан билээ.