07 сарын 17, 2024
Дурсгалын мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаржээ
Дурсгалын мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаржээ

Дурсгалын мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаржээ

Монгол банк манай улсад банкны тогтолцоо үүссэний 100 жилийн ойд зориулан дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор гүйлгээнд гаргажээ. 

100 жилийн ойд зориулсан мөнгөн дэвсгэртэд УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдийг шингээжээ. 

Үүнд: 

  • Хэт ягаан туяаны гэрэлд гурван өнгөөр тодорч харагдах Соёмбо, 
  • Гурван хэмжээст, өнгө нь хувирч солонгорон харагдах элемент бүхий банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн лого 
  • Баруун доод хэсэг дэх морьтон баатар, 
  • Зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зургаан ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэг 
  • Дэвсгэртийн ар талд сүүлийн үеийн тасалдаж харагдах хөдөлгөөнт микро оптик тууз зэргийг шинээр байршуулжээ.