Улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг энэ онд бүрэн цахимжуулахаар төлөвлөжээ.
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 9-13-нд Улаанбаатар хотыг тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357,916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчсон гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.
Улмаар жолооч, тээвэрчдийн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнүүдээр цахимаар төлөх боломжийг бүрдүүлжээ.
Улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг энэ онд бүрэн цахимжуулахаар төлөвлөсөн байна.