Өвөрхангай аймгийн гадаргын усны нийт нөөц 0.56 шоо километр
Аймгийн гадаргын усны нийт нөөц 0.56 шоо километр, газрын доорх усны нөөц 0.10 шоо километр. Үүнээс ашиглах боломжтой гадаргын ус 0.22, газрын доорх ус 0.05 шоо километр гэж тооцсон байна. Томоохон голууд нь Орхон, Онги, Таац, Ар-Агуй бөгөөд хур тунадасын хэмжээ бага, гангийн давтамжаас шалтгаалан зарим гол, булаг шанд ширгэх тохиолдол гарч байгааг мөн Байгаль орчны газраас мэдээлжээ.
Усны нөөцөөрөө монгол оронд онцгой байр суурь эзэлдэг Хөвсгөл нуурын усны эзлэхүүн 383.3 шоо километр байдаг. Үүнийг Өвөрхангайн гадаргын усны нийт нөөцтэй харьцуулахад аймгийн усны нөөц 99.85 хувиар бага, харин Хөвсгөл нуурын усны хэмжээ ойролцоогоор 684 дахин их гэсэн судалгааг гаргасан байдаг ажээ.
Ч.Юмчирдулам