Бүгд найрамдах Ирланд улсын нийслэл Даблин хотод өчигдрийн /2023.11.23/ халдлагын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсад оршин сууж буй монгол иргэдийг анхаарал болгоомжтой байж, онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа элчин сайдын яамнаас зөвлөсөн байна.
Даблин хот нь дэлхийн тайван хотуудын нэгт тооцогддог. Гэвч өчигдөр тус хотод оршин суудаг Алжир улсын иргэн, эрэгтэй гудамжинд хутагтай халдлага үйлдэж таван хүнийг гэмтээсэн бөгөөд тэдний гурав нь хүүхэд байжээ. Иймд цагаач иргэдийн талаар үргэлж уян хатан бодлого явуулж ирсэн Засгийн газартаа бухимдсан хэт үндсэрхэг үзэлтэй зарим уугуул иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн нь хотын төвд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Өнөөдрийн /2023.11.24/ байдлаар хот эргэн тайван байдалдаа шилжсэн бөгөөд халдлагад өртсөн таван хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлснийг тус улсын RTE суваг дамжуулжээ.
Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа элчин сайдын яамны шуурхай утасны дугаар: +44(0)2079370150, +44(0)7857127378
Сошиал хаяг: Embassy of Mongolia in the UK
Гэрэл зургийн эх сурвалж: irishtimes.com