Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт буюу 2,6 км-ыг түр замаар зорчуулна.
Учир нь Чойр – Мандалговь - Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил болох Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12км-ын ажлыг гүйцэтгэж буй юм байна.
Төслийн зам барилгын ажлаас шалтгаалж дээрх хэсэгт түр замаар зорчуулахаар зохицуулсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Иймд иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой, хурдаа тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.