Гэрэл зургийн эх сурвалж: newbur.ru
Учир нь хоёр жилд нэг удаа болдог тус наадам 2022 онд ОХУ-ын Өвөрбайгалийн Агын буриадын тойрогт болоход Булган аймаг тугийг авч дараа удаагийн наадмыг зохион байгуулахаар болсон юм.
Буриад зоны “Алтаргана” наадам анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 15 дахь удаагаа болж буй ажээ. Дэлхий даяар тархан амьдарч буй буриад монголчуудыг нэгтгэдэг эл наадамд 30 гаруй орноос 50 мянга гаруй хүн оролцох мэдээлэл байна.
"Алтаргана-2024" наадмын хөтөлбөрийг хүргэж байна.