Чойрын Богд уул, 2024.07.05
Говьсүмбэр аймгийн нутагт орших Чойрын богд хайрхан уул. Далайн түвшнээс дээш 1686 метр өргөгдсөн, боржин чулуудаас тогтсон, монгол түмний сүслэн биширдэг уулсын нэг юм.
Эл хайрхныг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 2011 онд байгаль орчны тэнцвэрийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.
Чойрын Богд уул, 2024.07.05
Байгалийн үзэсгэлэнт нутаг, түүх соёлын дурсгалт газар Чойрын богд ууланд аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг араатан амьтан, жигүүртэн шувууд нутаглан амьдардаг байна. Мөн монгол орны ховор ургамал элбэгтэй ажээ. Энэ нутгийг зорьж ирсэн хүмүүс хайрханд бараалхахаас гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Цоорхойн рашаан зэрэг түүхэн болон шашин номын холбогдолтой дурсгалуудыг үзэж, идээ будаа өргөж сүсэлдэг байна.
Чоно хүртэл амиа даатгадаг
Чойрын Богд бурхан уул аа ... гэж Ардын уран зохиолч Б.Догмид нэгэн цагт шүлэглэсэн нь энэ нутгийн түмний сэтгэлд тарни мэт гүн суужээ.
Чойрын Богд уул, 2024.07.05
Чойрын Богд уул, 2024.07.05