37 дугаар ангийнхан говийн хөрсөнд мод үржүүлж, ургуулж байна
37 дугаар ангийнхан говийн хөрсөнд мод үржүүлж, ургуулж байна

37 дугаар ангийнхан говийн хөрсөнд мод үржүүлж, ургуулж байна

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрынхан байгууллагынхаа гадна талбайдаа төрөл бүрийн мод тарьж ургуулан ногоон байгууламж бий болгожээ. Ингэхдээ хангай газраас авч ирсэн мод говийн хөрсөнд дасан зохицож ургах нь асуудалтай тул өөрсдөө хүлэмж байгуулан мод үржүүлж эхэлсэн байна.

3

5 

Мөн тус аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байх Хаялга нуурын бүс урин дулааны цагт иргэдийн амралт зугаалгын цэг болсон тул аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын байгууллагаас Аврах бүлгийг ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 1 Аврах, гал унтраах 37 дугаар ангийн захирагч, хошууч Ц.Баярбат

Аврагчдын бүлгийн байрлаж ажиллаж, амьдрах байрыг барьсан бөгөөд тухайн бүсийг моджуулах, ногоон байгууламжтай болгох зорилгоор говийн хөрсөнд үржүүлсэн моддоосоо тариалж байна гэж Аврах, гал унтраах 37 дугаар ангийн захирагч, хошууч Ц.Баярбат ярьсан.

                                                       

Тус байгууллагын мод үржүүлэх, хүнсний, нарийн ногоо тариалах хүлэмжийг орон нутгийн засаг захиргааны байгууллагаас шийдвэрлэж өгсөн байна.

4

8

6