Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулав. 2024.07.09-10
Монгол Улс хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдсан. Улмаар хамгийн өндөр суудал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулахаар санал нэгдсэн.
Тэгвэл 2024.07.09-10-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдаан шөнөжин үргэлжилж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сайд нарыг томиллоо. Үүний дараа шууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн буюу 22 сайд, 16 яамны тухай мэдээллийг Ерөнхийлөгчид танилцуулав.
Шинээр томилогдох хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг хүргэж байна.