Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас:
Өнөөдөр буюу 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар,
Салхи:
Нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Иймд баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд та бүхэн
Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
Баталгаат зам, гүүрээр зорчих
Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх
Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах
Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын байгууллааас анхааруулж байна.