Малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж байна
Малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж байна

НҮБ-аас зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж байна. 

Монгол орны ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч сүүлийн тавин жилд тохиогоогүй зудын нөхцөл байдал үүссэн.   

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг есөн аймгийн 72 сумын 4000 гаруй охид, эмэгтэйд хүргэж байна. 

nub_medee4  НҮБ-аас зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж байна. Дундговь аймаг, Адаацаг сум, 2024.06.30

Хүмүүнлэгийн тусламжийг малчин эмэгтэйчүүдэд хүргэхэд Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтарсан ажлын хэсэг өнгөрөгч өдрүүдэд Дундговь аймгийн Адаацаг, Цагаандэлгэр, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд ажиллаж хүмүүнлэгийн тусламж хүргэлээ. Мөн орон нутгийн удирдлагуудтай зудын гамшгаас үүссэн нөхцөл байдал, тусламж дэмжлэгийг талаар болон ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлын тухай санал солилцож байна.

nub_medee3 Говийн аймгуудад ажиллаж буй багийнхан орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал солилцож байна. Говьсүмбэр аймаг. 2024.06.30

НҮБ-ын Хүн амын сан нь өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл, бүтээгдэхүүн бүхий багцыг орон нутагт хүргэж эхэлжээ.

Энэ тухай Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин Д.Энхтуяа “Өмнө нь малчдад НҮБ-аас бэлэн мөнгөний туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Энэ удаа хүмүүнлэгийн тусламж гээд дахин ирлээ. Бидэнд өгсөн хайрцагтай эд зүйлсийг харлаа. Өдөр тутмын амьдралд хэрэгтэй, эмэгтэйчүүд, гэрийн эзэгтэйн хамгийн ойрын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнүүд байна. Монголын малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж илгээсэн НҮБ-ын доноруудад талархаж байна” гэж ярилаа. 

nub_medee7 Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин Д.Энхтуяа. 2024.07.01

Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан нь орон нутгийн дотуур байрны өсвөр насны 2000 гаруй охинд эрүүл ахуй, ариун цэврийн багц, гар утасны нэгж, сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндийг дэмжих мөн хүчирхийллээс сэргийлэх зөвлөгөө мэдээлэл бүхий мэдээллийн товхимлуудыг тараажээ. Мөн энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд сонгогдсон аймгуудад охид, эмэгтэйчүүдэд зориулан “Аюулгүй орчин” байгуулах юм. 

nub_medee5   НҮБ-аас малчин эмэгтэйчүүдэд хүргэж буй эрүүл ахуй, ариун цэврийн багц. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 2024.07.02

nub_medee0  Зүүн гар талаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин Г.Алтанчимэг, bpress.mn сайтын редактор Б.Будхүү. 2024.07.02

nub_medee6

 НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг охид, эмэгтэйчүүд хүлээн авч байна. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2024.07.02

nub_medee2 Малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх үйл ажиллагаанд орон нутгийн онцгой байдлын байгууллага хамтран ажиллаж байна. Дорноговь аймаг, Даланжаргалан сум