"Рио Тинто Монгол"-ын байгуулсан шинэ цэцэрлэгт хүрээлэн.
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун хэсгийн 10.2 га газрыг Рио Тинто Монгол компани нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн болгожээ.
Нийтийн эзэмшлийн энэхүү 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, ногоон байгууламж, усан сан бүхий эко орчин бүрдүүлж, сэргээн засварласан байна.
Өнөөдөр нээлтээ хийж буй цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн турш үргэлжилсэн юм.