УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
УИХ-ын анхдугаар чуулганаар ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо.
Хуулийн дагуу УИХ-д хамгийн олон суудал авсан МАН Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлж, нийт 126 гишүүний 121 нь дэмжиж, 5 гишүүн татгалзсанаар шинэ УИХ-ын даргатай боллоо.
УИХ-ын даргын томилгоотой холбоотойгоор АН-аас УИХ-д сонгогдсон Х.Тэмүүжин санал хэлсний дараа тогтоолыг эцсийн байдлаар баталж, Д.Амарбаясгаланд УИХ-ын тамгыг гардуулан өгсөн юм.